ЧУУЛГАН: 1072 хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 2 сек
70
legacy:2023 хаврын чуулган/d0524b9d-8629-48df-bb82-d5c1e745f588-1.jpg

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудын товыг УИХ-ын Тамгын газраас гаргажээ. Тодруулбал, ирэх пүрэв, баасан гарагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар:

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

·Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/

·Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй хологдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Бусад

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл /Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар/-ийг сонсохоор төлөвлөсөн байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hvn

    Hulgailj awsan mongoo.ergvvlj ogoo

  • А
    ард түмэн

    ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг авья гэж D-Parliament.mn нийтийн өргөдөл гомдлын систэмээр дамжуулан 100.000 цахим гарын үсэг яаралтай цуглуулья

  • 1
    1072 ш хувьцаа эзэмшигч иргэд

    Иргэд зөвхөн ЭТТ 1072 ш хувьцааны биш Оюутолгой зэрэг томоохон стратегийн бүх ордоос хувьцаа эзэмшиж жил бүр ногдол ашиг авч Үндсэн хуульд заасан нийгмийн баялагаас тэгш хувь хүртэх эрхийг эдлэх ёстой. Төр энэ эрхээ эдлүүлэх цаг болсон. Тэгж байж иргэд өр зээлнээс сална.

  • 1
    1072 ш хувьцаа эзэмшигч иргэд

    Он гарахаас өмнө 1072 ш хувьцааны ногдол ашиг аа авья .цаг нь болсон

  • 1
    1072 ш хувьцаа эзэмшигч иргэд

    1 сард УИХ ын гишүүн Б.Баттөмөр Ц.Анандбазар нарын нэр бүхий гишүүд тооцоо судалгаа хийж үзээд иргэн бүрт ЭТТ 1072 ш хувьцааны ногдол ашиг 2.000.000 төгрөг тараах тухай тогтоолын төслийг УИХ д өргөн барьсан .энийг яагаад хэлэлцэхгүй байна. Төсөл өргөн барьсан гишүүд нь яагаад шаардахгүй байна

  • 1
    1072 ш хувьцаа эзэмшигч иргэд

    ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ АСУУДЛЫГ ХАМТ ШИЙДЭХ ЁСТОЙ. 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda