Өмхийрсөн мах боловсруулсан “ЭМ ДИ СИ ПИ ХХК“-д холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:mah/63d8d60918164615ff1e687d.jpg

Эмээлтэд өмхийрч муудсан, нянгийн хэмжээ их мах боловсруулж бэлтгэсэн "ЭМ ДИ СИ ПИ ХХК"-д холбогдох гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.28/ 09:00 цагт эхэллээ.

Эргэн сануулахад, Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэлж байсан юм.