НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Тавантолгой ХК-ийн 2009-2016 оны үйл ажиллагаанд аудитаас 344.5 ТЭРБУМ төгрөгийн зөрчил илрүүлж байжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/Nuursteewer.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо сонсголоор төрийн болон татвар, гаалийн байгууллагаас Тавантолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, Тавантолгой ХК-ийн 2009-2016 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг Өмнөговь аймгийн төрийн аудитын газар хийжээ. Тус аудитаар 344.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Мөн 142.4 сая төгрөгийн 4 төлбөрийн акт тогтоож, 9 зөвлөмжийг өгч байжээ.