Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна
00

Маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна



