БЕГ: Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/MPA PHOTO 2017-9981.jpg

БШУ-ны сайдын тушаал гарч, маргаашаас бага ангийн сурагчдын хичээлийг цахим руу шилжүүлж байна. Энэ талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Ингэхдээ бага ангийн сурагчдын хичээлийг маргаашаас он дуустал, дунд ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас он дуустал цахим руу шилжүүлж байгаа юм. Тэгвэл цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэлээ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой гэв.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөсөн юм.