Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Ухмал-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 79 км-т, 51°06’36.0″N 98°19’12.0″E/ өчигдөр /2023.12.17/ өдрийн 13:48 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 13:55 цагт цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.