Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Энхбаяр: Ж.Мөнхбат 10 сард хилээр гараад Монголд орж ирээгүй гэдэг мэдээлэл авагдсан
20

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судаллаа. Сонсголд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг гэрчээр дуудсан боловч эргэж холбогдоогүй талаар Түр хорооноос мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.




