Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: Маргаашийн чуулганаар аймаг, дүүргийн сонгуулийн тойргийг ИНГЭЖ БАТАЛНА
20

Сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлыг эрх баригч нам хөндөж, улс төрийн бусад намуудтай зөвшилцөөд байна. Ингэхдээ өнөөдөр /2023.12.20/ намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан билээ. Ийнхүү маргааш эл асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэн батлах бололтой. Тэгвэл орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийг хэрхэн бүсчлэх талаар мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, орон нутгийг 7 бүс болон хуваахаар төлөвлөөд буй бөгөөд Баян-Өлгий аймгийг дангаар нь бүсчлэл болгон оруулахаар болсон. Харин нийслэлийн дүүргүүдийг нийт 6 бүсэд хуваана. Бүсчлэлийн дэлгэрэнгүйг хүргэж байна.




