НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажилд Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий “Аржроуд“, “Болор болд зам“ ХХК-иудтай нийт 7.9 ТЭРБУМ төгрөгийн гэрээ байгуулжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/ббб.jpg

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тус төмөр замын дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Тухайн компаниуд дунд улс төрийн хамаарал гарч ирсэн бөгөөд тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү Б.Мэндсайханы хамаарал бүхий Болор болд зам ХХК 5 тэрбум, Мон Арж зам ХХК-ийн хамаарал бүхий Аржроуд ХХК-тай 2.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компаниудтай нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар танилцуулагдсан юм.

tenx-hd