Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Төмөр замыг нарийн царигаар барих тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д гомдол гаргасан хүн нь Н.Удаанжаргал“
40

Өнөөдрийн нүүрсний сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээллийг сонсож буй. Тэгвэл Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин төмөр замыг анх нарийн царигаар барих тухай тогтоолыг хүчингүй болгох процесстой холбоотой дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр "УИХ-аас 2014.10.24 өдөр нүүрсний төмөр замыг нарийн царигаар барих тухай тогтоол баталж ЗГ-т үүрэг өгсөн байдаг. Энэ тогтоолыг 2020.05.13-нд Цэцээр хүчингүй болгуулсан. Цэцэд гомдол гаргасан хүн нь Удаанжаргал гэх хүн" гэжээ.




