Д.Сумъяабазар: IPO гаргах ажлыг нүүрсний дамжин борлуулалтын далд ашгийг дэмжсэн хүний өөрийн нийлсэн ААН-үүдийн үйл ажиллагаа зогсоосон

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:nuursnii sonsgol/2 dahi/сумъяа.jpg

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс хойшхи сонсголд хагас коксжсон шахмал түлшний асуудлаар дүгнэлт сонсож эхлэв. Энэ үеэр, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түр хорооны дарга Б.Энхбаяр нарын хооронд дараах яриа өрнөв. Тодруулбал,

Б.Энхбаяр: Эрдэнэс майнинг гэдэг компани байгуулж ажиллаж байжээ. IPO гаргана гээд бүтэлгүйтсэн юм байна. Тайлбар байна уу.

Д.Сумъяабазар: ОУ-ын хөрөнгийн бирж дээр гарах ажлын 90 орчим хувь нь хийгдчихсэн байсан. Компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой маш их улс төржилт дундуур явж байсан.

Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтчихсэн юм.

Д.Сумъяабазар: Улс төржилт шүү дээ. Нүүрсний дамжин борлуулалтын далд ашгийг дэмжсэн хүний өөрийн нийлсэн ААН-үүдийн үйл ажиллагаа зогсоосон шүү дээ. Янз бүрийн жагсаал цуглаан хийсэн.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ягш дээ. Гадны биржүүд ямар улсын компанийг бүртгэж авах жагсаалтаа гаргачихсан байдаг. Манайх шиг хуулиа мөрддөггүй улс мэдээж тэр жагсаалтад ордоггүй. Тэгээд иргэдийн хувьцааг нь эзэмшдэг ЭТТ-гийн хамгийн үнэ цэнэтэй ордын лицензийг ЭТТ МАЙНИНГ гэж компани руу эзэмшлийг нь шилжүүлж байгаад тэрийгээ оффшор компани болгож бирж дээр бүртгүүлэх гэж байсан биз дээ. Тэгээд л уурхайчид эсэргүүцсэн. Тэгсэн чинь улс төржилт гэчихсэн нааж байна. Ер нь энэ дарга сайд нар хэн нь ЭТТ -г түрүүлж шулж мөлжих вэ гэдэг уралдааны дор л амьдарцгаагаа биз дээ сүүлийг 5-6 жил.

  • З
    Зочин

    Ха ха нэг эх орон ч царайлсан нөхөр үү. Ингэж жүжиг тавьж попроод яахав. Хэн бэ гэдгийг захын нэгэн мэднэ ш дээ