Д.Амарбаясгалан: Засгийн газар 13,3 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж, 12 жил үргэлжилсэн өрийн дарамтаас Монгол Улс гарч байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:amarbaysgalan/Amarbayasgalan.jpg

Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийх талаар бид мэдээлсэн. Эл үйл явдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төллөө. Ийнхүү Засгийн газар 2021-2023 онд 13,3 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж барагдуулж байгаа юм. Ингэснээр 12 жил үргэлжилсэн өрийн дарамтаас Монгол Улс гарч байна" гэжээ.

tenx-hd