Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ч.Хүрэлбаатар: ОХУ-аас цахилгаан хязгаарлаагүй. Дотоод дахь хүрэлцээ муу байгаа учраас хязгаарлалт хийж байна
20

Сүүлийн өдрүүдэд нийслэлд хэсэгчлэн цахилгаан хязгаарлалт хийж буй. Мөн шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Түүний хувьд Орос-Монголын Засгийн газрын хамтарсан комиссын дарга юм. Тэрбээр,
"Оросын талаас хязгаарлалт хийгээгүй, хэвийн хэмжээнд эрчим хүч өгч байгаа. Дотоод дахь хүрэлцээ муу байгаа учраас хязгаарлалт хийж байгаа гэж харж байна" гэлээ.



