Жөэл Эмбийд зүүн бүсийн 7 хоногийн шилдэг тоглогчоор тодорлоо

Спорт
Даваахүү
Унших: 1 мин
00
legacy:NBA/409943436_884933913635422_5278256229910451014_n.jpg

Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд энэ улиралд хоёр дахь удаагаа Дорнод бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор тодорлоо.

Жөэл Эмбийд арванхоёрдугаар сарын 18-24-ний хооронд хийсэн гурван тоглолтод оролцохдоо 40.7 оноо, 12 самбар, 6 оновчтой дамжуулалт дунджилж, будагтай талбайгаас 58.1 хувьтай, алсын зайнаас 44.4 хувьтай довтолж бүсийн шилдгээр тодорчээ. Тэрбээр энэ сарын турш зогсоогдошгүй байж, Филадельфи 76 баг зүүн бүсийн гуравдугаар байранд бичигдэж эхэллээ .