Б.Энх-Амгалан: Надад үүсгэсэн хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Enh-AmgalanB gishuun/Enh-Amgalan.jpg

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшиллоо. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга" гэсэн юм.