З.Энхболд: Дахиж намайг нүүрстэй холбовол нэр төрөө сэргээлгэхээр их хэмжээний мөнгө нэхэмжилнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:enhbold ardchilsan nam/энхөолд.jpg

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч гэрчүүд болон иргэдийн төлөөлөл ирээгүй шалтгаанаар ирэх нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон. Тэгвэл З.Энхболд шүүхээс гарч ирж, дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,

"Намайг "нүүрсний хэрэг"-т гүтгэсэн. Одоо харин замын хэрэгт холбогдож байна. Дахиж намайг нүүрстэй холбож бичвэл нэр төрөө сэргээлгэхээр их хэмжээний мөнгө нэхэмжилнэ" гэсэн юм.