БАЙНГЫН ХОРОО: ЗГ-ын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
00
legacy:Tusviin baingiin horoo/6b9ec6b1099641c887e46cb789614a21 copy.jpg

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

Төсвийн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай/

·Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэх

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Эдийн засгийн байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

tenx-hd