Хотын тойргуудад ХҮН намаас манлайлах улс төрчид тодорчээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:hun nam/6c1836c5-7276-4c16-bfa1-4840e7ca8186.jpg

Өмнөх дугаартаа ХҮН намаас бүсүүдийг толгойлох нэр дэвшигчдийг танилцуулсан бол энэ удаа УБ хотын тойргуудыг толгойлох шинэ улстөрчдийн мэдээллийг хүргэж байна. УБ хотод тус намын рэйтинг хамгийн өндөр байгаа бөгөөд олон эмэгтэйчүүдийг сойж байгаа аж. Баянзүрх дүүрэгт Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр, Харвардын эдийн засагч С.Санасэр тус намын хариуцлагын хорооны дарга А.Дөлгөөн нар ахалж орохоор яригдаж байна. Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн намын хорооны дарга, урбанист Э.Золзаяа, блогчин Б.Мөнхцэлмэг болон НБД Д.Өнөржаргал нар багаа удирдаж орохоор байна. Баянгол дүүрэгт тус намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Д.Энхбат, МУИС-ийн багш Ш.Энхтуул, эдийн засагч Ц.Лут-Очир нарыг дэвшүүлэхээр яригдаж байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт намын дарга асан Б.Найдалаа, эдийн засагч Б.Мөнхсоёл, МХАҮТ-ын Б.Хаш-Эрдэнэ нар багаа удирдахаар ажилдаа оржээ. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл, НБД Г.Дөлгөөн нар дэвших мандатаа авчээ. Харин ХҮН намыг УИХ-д суудалтай болгосон Хан-Уул дүүрэгт тус намын ахмад дэмжигч Де факто Д.Жаргалсайхан, Күй эдикешн группын Ц.Алтансор, УИХ-ын гишүүний зөвлөх, Стокхолмын ИС-ийн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн магистр А.Мандахнаран нар нэр дэвшихээр яригдаж байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Б.Мөнхцэлмэг Сү гийн тэжээвэр гөлөг

  • Х
    ХҮН

    АН-ын саналаас урах зорилготой наманцар учир зөв шүү

  • Б
    БГД 4-р хороо

    Д. Энхбат тээр жил ерөнхийлөгч нэр дэвшихээр манай дээр ирсэн. Их л уриалагахан нөхөр хүүхдүүдэд юм хум өгөөд л бид нартай чинь “Улаан дарцаг” кинонд гардаг багш лам шиг инээд алдаад л “багш нь боовоор шагнана шүү” гэдэг шиг байсан. Тэр үед танилцаад гар хөлөө барилцаад овоо бузгай байлаа. Дараа нь таараад учиргүй танимхайраад мэндэлтэл урдаас “хуцваа” гэсэн янзаар хараад яваад өгсөн. Түүнээс хойш “Моторын дуу” кинонд гардаг “…өө чи иймэрхүүл хөгийн эр байж таарандаа…” гэдэг байдлаар хардаг болсон. Ийм хушгүй нөхрийг бид дэмжихгүй.

  • I
    irgen

    hunii hyyramchyyd bolij uz de