Г.Дамдинням: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж, боож ХАДНЫ мангаа мэтээр ПР-даж хүмүүсийг айлгаад хэрэггүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 3 сек
40
legacy:_shariljjj/aziin naadam/;gbn[pggg.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг УИХ дээр өрнөж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж, боож ХАДНЫ мангаа мэтээр ПР-даж хүмүүсийг айлгаад хэрэггүй. Хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нь айлын бухыг хөөж байгаад үнээгээ сувайруулахтай л ижил үйлдэл болно. Гадаадын хөрөнгө оруулалт аль ч улсад хэрэгтэй. Хямд санхүүгийн эх үүсвэрээр ажлын байр бий болгоно. Эрсдэлийг хөрөнгө оруулагчдад үүрүүлж өөрсдийн эрсдлийг бууруулдаг зүйл. Манайх шиг төсвийн мөнгөөр үйлдвэр, уурхай бариад төр нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд тэндээсээ хулгайлдаг ертөнцийн булай болдог улс гэж хаа байхав дээ. Энийг болих ёстойг НҮҮРСНИЙ ХУЛГАЙ харуулж байна. Мөн энэ төслийн гадаад ажиллах хүчний төлбөр хураамжийг чөлөөлөх тухай заалтууд нь зөв байна. Энийг хийхгүй бол ажил хийх хүнгүй болчхоод байна. Энэнд бид буруутай. Тасралтгүй халамжийн бодлогоор дэмжээд байгаа юм чинь хэн ажил хийх вэ. Ажил хийх хүнгүй бол бизнес яаж тэлэх вэ. Бизнес тэлэхгүй бол эдийн засаг яаж томрох вэ . Эдийн засаг тэлэхгүй бол халамжид өгөх мөнгө хаанаас бий болох вэ. Халамжаа багасгаж хүнээ хөдөлмөр эрхлүүлэх бодлого хиймээр байнаа. Тиймээс энэ "Хөрөнгө оруулалтын хууль"-н төслийг дэмжиж, ажлын хэсэгт нь орж ажиллах бодолтой байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭНЭ ХУУЛИА ХОЙШЛУУЛ

    ЭНЭ ХУУЛИЙГ ЭНЭ УДААГИЙН ЧУУЛГАН БАТЛААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ ЧУУЛГАН ГЭЖ ХУРАЛДАА ИРЭХГҮЙ ИРСЭН ХЭД НЬ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ ИЙМ БҮРЭЛДХҮҮНТЭЙ БАЙЖ ХУУЛЬ БАТЛААД ЯАХАВ ДАРААГИЙН ИХ ХУРАЛ БАТЛАГ ДЭЭ ХАРИН ҮҮНИЙ ОРОНД ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ ТАЛААР ЯРИЛЦВАЛ ЦАГ ҮЕЭЭ ОЛСОН ХУУЛЬ БОЛНО

  • З
    Зочин

    Чамд бол салаавч шүү баньд аа

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Ха ха шалгуур тавихгүй бол гадны хулгайч луйварчид нь манай өлөнгүүдтэй нийлээд самрах байлгүй