“МАН шинэ жил, цагаан сар хоёрын хооронд хуулийн хулгай хийх гэж чичирч байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:galindev/бббб.jpg

АН-аас өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Дэд дарга П.Галиндэв дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр "Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН нэг ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй. Гэтэл сонгуулийн өмнө яагаад энэ хуулийг батлах гээд чичрээд байгаа юм бэ. Наадмаар чичирсэн. Одоо шинэ жил, цагаан сар хоёрын хооронд хуулийн хулгай хийх гээд чичрээд байгаа. Сүүлийн бүх хулгай хуулийн хүрээнд явж байгаа шүү. Төсөв, Концесс, тендер гээх мэт" гэв.

tenx-hd