Ч.Хүрэлбаатар: Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж байгаа. Харин дэмжээгүй хоёр сайдад хариуцлага тооцуулах саналаа хүргүүлсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Hurelbaatar gishuun/vv.jpg
legacy:Khurelbaatar Oyuk.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цааш хэлэлцэх эсэхийг санал хураалтаар тодорхой болгоно. Сануулахад, өнгөрсөн баасан гарагт /2024.01.05/ санал хураах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас санал хураалтыг ийнхүү хойшлуулсан юм.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Уг нь тухайн үед санал хураах бүрэн боломжтой байсан. Гэвч хоёр гишүүн картаа сугалснаас болж ирц бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар УИХ 72 гишүүнтэй учраас 37 гишүүн байгаа тохиолдолд санал хураах боломж бүрдэнэ. Ирцгүй болгочхоод, акц хийж өнөөдрийн байдалд ирсэн гэдгийг хэлье.

Манай намын дарга энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Миний хувьд Засгийн газрын хоёр гишүүн кабинетаас өөр байр суурь илэрхийлж байгааг гайхаж байна. Хариуцлага тооцох саналаа Ерөнхий сайдад болон бусад хүмүүст илэрхийлсэн.

Өнөөдөр /2024.01.11/ гишүүд ямар санал өгөхийг би хэлж мэдэхгүй. Сошиалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж хөгийн аргаар намайг харлуулж, гүтгэж байна. Бүхэл бүтэн МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэй бичиг УИХ-д очсон байгаа энэ үед намын гишүүдийн баримтлах байр суурь нь ойлгомжтой байх болов уу гэж бодож байгаа" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    ТЭНЭГЛЭЛ

    ГАДНЫ ХӨРӨГШӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ ЭХ ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ,ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ АРД НИЙТЭЭС АСУУЛТ ЯВУУЛ ЦУХАС ДУРДАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАР МОНГОЛД 100-150 МЯНГАН ДОЛЛАРААР БЭЛЭН ЭСВЭЛ 300 , МЯНГАН АМ ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ҮШҮҮ ДЭЭ,ХҮРЭЛБААТАР ТЭНЭГТЭЖ БАЙНА КАБИНЕТ ЗААВАЛ НЭГ ТЭНЭГИЙН ҮГИЙГ ДАГАХ ЁСТОЙ ЮУ. ЭНЭ ХҮНИЙГ 2024 ОНД МОНГОЛЧУУД МИНЬ СОНГООД ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА УГ НЬ БИ ИХ ДЭМЖДЭН БАЙСАН,ЭНЭ ЧУХАЛ ХУУЛИЙГ ИЙМ ТҮҮХИЙ ОРУУЛЖ ИРЭХ ШААРДЛАГА ОДООГООР АЛГА

  • З
    Зочин

    Тэнэг галчаа ерөнхий сайд ч гэх шиг

  • З
    Зочин

    Ерөнхий сайд дэмжиж байгаа гэнэ үү. Энэ ГХО тухай хуулийнхаа дотор нь орсон байгаа асуудал дагуулаад байгаа заалтуудаа дэмжиж байна гэсэн үг үү тэгвэл ЗГ огцор