Ц.Мөнх-Оргил: Галын машин шинээр аваад л байдаг. Машинууд маань орон байр, гэр хороолол руу очиж чадах уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Munh-Orgil gishuun/MPA PHOTO 2016-0017.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,

"Галын машин шинээр аваад л байдаг. Машинууд маань орон байр, гэр хороолол руу очиж чадах уу. Хэдэн жилийн өмнө СБД-ийн 8-р хороонд гал гараад, галын машин очиж чадаагүй шүү дээ" гэсэн юм.