Г.Ариунбуян: Улсын хэмжээнд гал унтраах автомашины хангалт 59 хувь, нийслэлд 55 хувьтай байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян "Алслагдсан сумд, нийслэлд зөв төлөвлөлт байхгүйгээс болж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хугацаа алдаж байна. Улсын хэмжээнд гал унтраах автомашины хангалт 59 хувь, нийслэлд 55 хувьтай байгаа" гэв.