С.Амарсайхан: 330 сумын 30 нь л гал унтраах ангитай. Сургууль битгий хэл, сум даяараа шатах эрсдэлтэй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах тайлбарыг өгөв. Тэрбээр,

"330 сумын 30 нь л гал унтраах ангитай байна. Нэг сумаас нөгөө сум хүртэл 2 цаг 30 минут зарцуулж очдог. Сургууль битгий хэл, сум даяараа шатах эрсдэлтэй байна. 2024 оны төсөвт онцгой байдлын алба хаагчдын техник, хувцас хэрэглэлд 40 тэрбум төгрөг тавиулах гэсэн ч ярьсаар байгаад 10 тэрбум болгосон" гэсэн юм.