Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонсох асуудлыг хойшлууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:oyun erdene/5743.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байв.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээллийг шинэчлэх шаардлагатай тул хойшлуулах хүсэлт тавьсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авлаа.