Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай хуралдахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Ganhuyag ETT/ганхуяг44.jpg

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 11:00 цагт эхэлсэн.

Улмаар яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал завсарлаж, дээрх хүсэлтийг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл шүүх хурал хаалттай үргэлжлэхээр болсон байна.