С.Одонтуяа: Архивын чухал бичиг баримтуудыг устгасан төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага тооц

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Odontuya gishuun/одонтуяа-1.jpg

Өнгөрөгч оны 12 дугаар сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан Хянан шалгах Түр хороо нүүрсний хоёр шатны сонсголыг зохион байгуулсан. Сонсголын тайланг өчигдөр УИХ-аар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Онцын ач холбогдолгүй хэт олон гэрч дуудаж цаг их алдсан боловч эцсийн ашиг хүртэгч, гол зохион байгуулсан хүмүүс, улс төрчдийг оролцуулж чадсангүй. Сонсгол бол гэм буруугийн шүүх хурал биш иргэдийн мэдэх эрхийг хангах гол зорилготой байсан. Одоо хууль хяналтын байгууллагууд нь ажлаа хий. Архивын чухал бичиг баримтуудыг устгасан төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага тооц. Хамаарал бүхий этгээдүүд ажлаа өгөөд шалгуул. Төрийн байгууллагатай, эрх мэдэлтнүүдтэй хавсарсан сүлжээгээр дамжуулж асар их хэмжээний хохирол учруулсныг дэлхий нийтэд харуулж олон улсад шившгээ дэлгэлээ" гэсэн юм.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн 1

    Хөөх яахаараа архивын чухал баримт бичгүүдийг устгадаг бнаа??? Архивыг мэргэжлийн хүмүүс удирдаж байгаа биз дээ? Огноо хугацаа нь болсон юм уу? Гэлээ ч гэсэн нууцын... болон .... нтр бдаг биш бил үү? Өнөөгийн боловсон хүчний мэдлэг чадвар хир болсон юм бол? Ажилд хандах хандлага суларсан юм уу? Янзбүрийн асуудал гардаг болж... Хичнээн хуудас материалыг хэний зөвшөөрлөөр гадна дотныхонд ашиглуулж бна вэ? хяналт бдаг уу? Анхааралтай байх, анхаарал хандуулах газар шүү.