А.Адьяасүрэн: Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль зөрчилтэй, хуулийн бүрдэл нь болоогүй учраас ҮХЦ-д гомдол гаргаж байна. УИХ хуулиа ягштал баримтлах хэрэгтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:adiyasuren gishuun/адьяа үхц.jpg

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нарын АН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж буй талаараа мэдээлэл өглөө. А.Адьяасүрэн гишүүн хэлэхдээ "Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж байна. УИХ хуулиа ягштал баримтлах хэрэгтэй.

УИХ хуулиа баримтлахгүй бол хэн хууль баримтлах юм бэ. Хөрөнгө оруулалтын тухай хууль нийгэмд багагүй маргаан дэгдээж байна. Энэ хуулийг зөрчилтэй, хуулийн бүрдэл нь болоогүй гэж үзэж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг ҮХЦ-д өгч, гомдлоо гаргаж байгаа юм.

Хуулиа илүү боловсронгуй болгож, сайжруулаач гэх шаардлагыг тавьж байна" гэв.