Ж.Бат-Эрдэнэ: 1072 хувьцааны ногдол ашгийг нүдээ аниад өгчих, дараа нь юу болохыг хар

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Bat-ErdeneJ gishuun/405226845_762015555970288_926307135218726762_n copy.jpg

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Иргэдэд хэдэн төгрөг өгчихвөл "ЭТТ" ХК дампуурна гээд л уйлан дуулаад байх юм. Дампуурах ажлыг төрийн байгууллага, Засгийн газар өөрсдөө хийсэн шүү дээ. 1072 хувьцааны ногдол ашгийг нүдээ аниад өгчих, дараа нь юу болохыг хар" гэх байр суурийг илэрхийлсэн юм.