Г.Занданшатар: Яагаад сайд нар УИХ-ын гишүүдийг загнадаг болсон юм. Ер нь арай дэндэж байгаа юм биш үү

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/4253453.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нарт шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Засгийн газрын бүх хууль, тогтоолыг дэмжиж ирсэн. Гэтэл яагаад сайд нар УИХ-ын гишүүдийг загнадаг болсон юм. Ер нь арай дэндэж байгаа юм биш үү. Эцсийн эцэст Улаанбаатарт орон сууц барьснаар төвлөрөл, түгжрэл буурахгүй шүү дээ" гэсэн юм.