Өнгөрсөн шөнө нэг иргэн галд өртөж, амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2022-01-31T093549.798.jpg

Ахуйн гал түймрийн улмаас 48 настай эрэгтэй өртөж, нас баржээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

tenx-hd