Ш.Оюумаа: Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар 70 минут байхаар төлөвлөсөн

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:autobus/65abc74180ae7649f2a46374 (1).jpg

Өчигдөр нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотойгоор албаныхан мэдээлэл өгсөн. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа дараах мэдээллийг өгсөн байдаг.

Тэрбээр "Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байхаар төлөвлөсөн. Өмнө нь хотын нэг захаас төвөөрөө дамжин, нөгөө захдаа хүрдэг байсныг өөрчилж, хотын гол магистрал замын нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, хотын захаас богино эргэлтээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төвдөө түгжрээд, хотын захдаа автобус нь хүлээгддэг байдлыг арилгаж, чиглэлийн давхцалыг бууруулах зохицуулалт юм. Тухайлбал, Шадивлан, Санзай, Шарга морьт буюу зуслангийн бүсээс ирж буй автобусыг “Зунжин” худалдааны төвийн буудлаас буцаж эргүүлж байгаа. Бид маршрут шинэчлэлтэй холбоотой мэдээллээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд анхаарах болно" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Юугаа тэнэгтээд байгаа эргүү малнууд вэ? А цэгээс В цэг хүрэх хугацаа 60 минут байсан бол дунд нь таслаад шинэээр Б цэг бий болгоод Б цэг хүрэх хугаааг 30 минут болсон гээд байх юм. Одоо Б цэгээс В цэг хүрэх гэж автобусаа хүлээсээр нийт 40 минут болно. Инээд 60 минут зарцуулдаг байсан бол одоо 70 минут болно. Иргэдэд асар их чирэгдэл болно. Та нар зохиосон шинэ маршрутын самбараа харчих. Яаж тэнэгтэхдээ ийм юм сэддэг байнаа. Нөгөө “…ах лам чинь явуулсан уу?” гэдэг шиг хотын дарга чинь зааж өгсөн үү? Эсвэл танайх шинэ зүйл санаачилсан болж даргынхаа бөгсийг долоож байгаа юм уу? Өмнөх маршрут болоод байсан хамгийн ойлгомжтой, мэдээлэл сайтай самбаруудыг буудал болгон дээр байршуулсан байсан. Та нар түүнийг долоон дор болголоо. Автобусны буудал дээр очоод ямар чиглэлд суухаа мэдэхгүй мулгуучуудын зохиосон маршрутыг унших гэж хөлдөж үхэх шахлаа. Одоохон наад ажлаа чаддаг хүнд нь өг. Энэ тэнэгүүдийг тэжээх гэж хот татвар, хураамжаа нэмсэн хэрэг үү? Одоо яанаа малнуудаа!!!