Өчигдөр шөнө Завханы Отгон суманд -49 градус хүрч хүйтэн хоножээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsas/MPA PHOTO2021-0455 (2).jpg

Өчигдөр шөнө Завханы Отгон суманд -49 градус хүрч хүйтэн хоножээ. Түүнчлэн өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Улаангомд 29.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 32 см, Увсын Баруунтуруунд 30.0 см, Сэлэнгийн Бугантад 29.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.