Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар ХАРЫН ЗУД нүүрлэж өвөлжилт хүндэрч байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/MPA02105.jpg

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Монгол орны нийт нутгаар 2023 оны 11-12 дугаар сард 4 удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болж, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоны улмаас мал бэлчих боломжгүйд хүрсэн. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл үүссэн байгаа бол цасны зузаан харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна. Зөвхөн энэ оны 1 дүгээр сарын 1-ээс 19-ны хооронд гэхэд 176 мянга гаруй мал хорогдоод байгаа юм.

tenx-hd