Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цахим визийн төлбөр тооцоог wechat pay-ээр хийх боломжтой боллоо
00

Орчин үеийн технологид суурилсан WeChat Pay олон улсын төлбөр хүлээн авах системийг Evisa.mn цахим визийн үйлчилгээнд нэвтрүүллээ. Тодруулбал, Цахим визийн evisa.mn cистемээр 99 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн гурван ангиллын визийг олгож байгаа бөгөөд эдгээр үйлчилгээний төлбөрийг WeChat Pay системээр төлөх шинэ боломж нэмэгдэж байна




