ШУУД: Түлэгдсэн 11 иргэний 5 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:8  4/Screenshot 2024-01-24 053137.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гараад байна.

Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч харамсалтайгаар амь насаа алдаж, 11 иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ.

Түлэгдсэн иргэдийн дунд бага насны хүүхэд байхгүй аж.