С.Амарсайхан: Одоогоор галд хүн өртөж нас барсан гэх мэдээлэл ирээгүй. Онцгойгийн гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:Amarsaihan/gal/Screenshot 2024-01-24 060858.png

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Одоогоор галд хүн өртөж нас барсан гэх мэдээлэл ирээгүй. Дэлбэрэлтийн улмаас 15 иргэн түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж, 20 гаруй машин өртөөд байна.

Галыг унтрааж байсан онцгойгийн гурван албан хаагч амиа алдсан" гэх мэдээлэл өглөө.