Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Ариунбуян: Ослоос шалтгаалж ИРГЭН амиа алдсан тохиолдол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье
10

Гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах байр суурийг илэрхийлсэн юм.




