ТОДРУУЛГА: Осолтой холбоотойгоор хэн нэгнийг цагдан хориогүй

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:obeg/dunjingarav/14.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан. Мөн 60 айлын орон сууц бүхэлдээ шатаж, 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэн эмнэлгийн тусламж авч буй.

Тэгвэл осол гаргасан жолооч нарыг цагдан хорьсон гэх мэдээллийг УЕПГ-аас тодруулахад “Одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна” гэлээ.

tenx-hd