Газ тээвэрлэж явсан машины жолоочийг СУЛЛАЖЭЭ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:obeg/dunjingarav/MPA_2015 copy.jpg

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт томоохон хэмжээний гал гарсан. Их хэмжээний газ тээвэрлэж явсан жолооч "Р"-ийг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг шүүхээс олгож, 48 цагийн хугацаатай саатуулаад байсан. Улмаар 48 цагийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих санал ирээгүй тул сулласан байна.

Сануулахад, тээврийн Прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутад Р-ийг сэжигтнээр баривчлах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянаад сэжигтэн Р-ийг “оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 58 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгосон байдаг.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ өвгөн ажлаа л хийж явсан, замд тэр дэмий юманд шараа гаргадаг хөгийн оорк залуу гай болж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж шингэн хий асгарахад хүргээд яаж байгаа тэнэг вэ. Бичлэг дээр буруутай нь тодорхой л харагдаж бнлээ АРД ТҮМЭН үнэнийг олж харах нүдтэй шүү. Хайран сайхан 3 залуугийн амь, олон арван гэр бүл, чамаас болж орон гэргүй боллоо ш дээ.