ШҮҮХ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй тул цагдан хорих хугацааг сунгасан

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 8 сек
40
legacy:unuruu setguulch/у.jpg

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс дахин 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ сэтгүүлч нэртэй хөдөөний оркууд хотод орж ирээд өөхсдийнөө бүр даам гарцан гээд бодцон бичиг үсэг найруулна нь нил алдаа олигтой ч биеэ боловсруулж чаддаггүй мэдоэг нимгэн жижиг сажиг аар саар хэрүүл хов жив хөөцөлддөгийн гай ингэж гарч бган маш бүдүүлэг мал хөөцөлдөж бгам шиг яриа авахдаа амьсгаадаж хөөцөлдөөд л тэрийгээ их мундаг үйл хийчлээ гэж боддог оновчтой асуулт тавьдаггүй тулга тойрсон аэрүүлийн чанартай асуулт тавьдаг улс орны бодлого хөгжлийн түүчээ ирээдшйг харж чаддаггүй тийм алсын хараа бдаггүй улсын хөгжлийн түүчээ болж чаддаггүй зөвхөн хов жив аргацаасан байдлаар ханддаг ганц Өнөрцэцэг ч биш сэтгүүлчид зарим нь муухай шантаачжчин микрофон барьсан залилангууд

  • Т
    Төвд

    Зөв өө Өнөрцэцэг арай л давлиун ташаа тулалттай байсаан шүүхийн зөв өө

  • З
    Зочин

    Эхний 30 хоногт нь илүү дутуу үйлдэл гаргалгүй, эцэг эх мэргэжил нэгт сэтгүүлчид өөрийн дагагч , өмгөөлөгч нараа турхиралгүй шалгуулчихсан бол өдийд цагаан сараар гэр орондоо байх байлаа. Их далчигнаад байсан нь эцэстэй хорих хугацааг сунгуулчихлаа. 4 лэх засаглал гээд хуулийн дээр гардаггүй л байхгүй юу. Угаасаа боловсрол нимгэн богино ухаантай байлал нь ярилцлага авч байхдаа харагддаг байсан. Өнөрцэцэгийн хоригдох хугацаа энэ 60 хоногоор дуусахгүй нь тодорхой боллоо. Өмөөрөөд байсан хүмүүс хуулийн хүрээнд үнэн цагааныг хүлээгээд эхэллээ.

  • З
    Зочин

    Олигтой мэдлэг боловсролгүй, тархи толгой муутай юм байж үндэслэлгүй баяжих ийм л гайтай ш дээ Өнөрөө минь… Даруухан бай за юу. Ах нь чиний талд гэхдээ Монголд юм гэдэг ийм л байдаг юм.