ШУУРХАЙ: Шүүхээс Т.Аюурсайханд 3 жил, Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ял оноолоо

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Ganhuyag ETT/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дуусаж, шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, Т.Аюурсайханд гурван жил хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягт шүүхээс 5 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 7 жилээр хаслаа.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөг, Т.Аюурсайханаас 1.8 тэрбум төгрөг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр болжээ.