ШҮҮХ: “Нүүрсний“ хэргээр хэн хэн шүүхээс ямар ял авав

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 41 сек
60
legacy:Ayursaihan gishuun/370300695_258973506971702_6553479034270421390_n (2).png

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дуусаж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс хэнд ямар шийтгэл оногдуулсаныг танилцуулж байна. Тодруулбал,

-Т.Аюурсайханд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жил хорих ял,

-н.Түвшинбаатарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 мянган төгрөгөөр торгох,

-н.Даваадоржийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил хорих ял,

-н.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 1.6 жил хорих ял,

-н.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял,

-Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.10.1-т заасны дагуу нийт 5 жил 9 сарын хугацаагаар хорьж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ял,

-н.Батхишигийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,

-н.Эрдэнэбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 18.6-д зааснаар 6 сарын хугацаанд оршин суугаа дүүргээсээ бусад газар зорчихгүй байх,

-н.Дагвадоржийг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасанчлан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох, 18.6-д зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

-н.Бадамхандыг Эрүүгийн хуулийн 21.5.1-т зааснаар 1 сая төгрөгөөр торгох ял,

-О.Данзанлувсантүдэвийг Эрүүгийн хуулийн 21.2.1-т заасны дагуу 450 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдууллаа.

Ташрамд дурдахад, эдгээр хүмүүс 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Шүүхчид нь энэ нүүрсчдээсээ бас авилга авсан юм байна л даа. Хаа байна нөгөө Оюулзганын авилга, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гээд байсан нь. Дандаа худлаа попорч маниусыг маллаж болно гэж бодоод байгаа юм байхдаа. Бүгд нийлээд хулгайлсан болохоор энэ 2-ийгоо хамгаалаад гарч байх шив дээ. Удахгүй хамтрагч Хүүк нь өршөөчихнө. Харж л байгаарай. Эд нар ер нь бид нарт нар үзүүлэхгүй нь. Ард түмэн нь хортой агаар, хөрс, хүнсний хордлогод орж хорт хавдраар нас барж дууслаа. Хийх нь битгий хэл бодох ч юм алга эд нарт. Ийм байхад Монгол улс авилгын индексийн үзүүлэлтээр доошоо орохоос ч яахав.

  • З
    Зочи

    Төр гэдэг чинь бүхэл бүтэн улс, олон сая хүн болоод үндэстний эрх ашгийн газар. Ямар ч хувын зүйл байх ёосгүй байтал улсад өчнөөн хохирол учруулаад байхад зүгээр яагаад насаар нь эрхийн хасахгүй байгаа юм бэ? Дахиж төрийн босог давах байтугай олны ямарч нөхцөлд төр олны өмнөөс шийдвэр гаргах эрхийг нь үлдсэн амьдралых нь турш хасах ёостой бус уу?

  • З
    Зочи

    Сайхан юуч хийхгүй амралтанд явчаад ирээ л гэж байгаа юм байнашд. Өчнөөн олон сая хүний боломжоос гадна өөр ямар үр дагварууд гарсаныг үнэхээр тогтоох араггүй. Хэдхэн жил хэдхэн мянган төгрөгөөр торгоод. Шорон биш амралтанд сайхан нэг жил байчих юу ч хийлгүй сайхан амраад ав тэр хооронд бас гарч ирээд юуг яаж дахиж шаахаа сайн бодоорой гэсэн шигээ л...

  • Z
    Zochin

    Нийтийн албанд томтлогох эрхийг хасах ч гэх шиг

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Монголд нам дагасан хулгайч луйварчид аргагүй л даам гэж