Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сар шинийн бөхийн барилдааны гурвын даваа 12:30 цагт эхэлнэ
00

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2024.02.08/ эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр 12:30 цагт Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдааны гурвын даваа эхлэх юм. Гурвын даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын гарди О.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд барилдана.



