“Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэг банканд зээлтэй байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 4 мин 23 сек
80
legacy:jargalan ardchilsan nam/уу.jpg

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрд нүүрлэж буй авлигын талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан "Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, үер усны аюул хөдөө төдийгүй хотод нүүрлээд байна. Энэ өвөл 176 мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна. Малчид энэ өвөл маш хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд гал усны аюултай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, шадар сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл, зуд, үер усны асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярьж байна.

Цагаан сарын өмнө иргэдийн амьжиргааны талаар тодорхой судалгаануудыг хийсэн. Инфляц Монгол Улсын эдийн засгийн маш томоохон асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засагдахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46% буюу тал хувиар өссөнийг ҮСХ-оос харуулж байна. Цагаан сарын ачаалал иргэдэд маш хүндээр тусаж байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийн хэмжээ 3 дахин өслөө. Орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгаагийн улмаас иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын 27% нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай байна. Нөгөө талаас өргөн цар хүрээнд хийвэл манай улсын нийт хүн амын тэн хагас нь ядуурсан байна гэдгийг эдийн засагчид танилцуулж байна. Тийм учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна.

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87% нь ямар нэг банканд зээлтэй байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8,6 сая төгрөг байна. 2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед нийт насанд хүрсэн иргэдийн 43% нь зээлтэй байсан бөгөөд ипотекийн урт хугацааны, хөрөнгөжүүлэх зээлүүд эзэлж байсан бол одоо бол иргэдээ ядууралд оруулах хэрэглээний зээлүүд байна. Иргэдийн амьжиргааны талаар тоо баримттай дурдлаа.

Нөгөө талд төр засгийн орлого маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу 70 сая нүүр 8,9 тэрбум ам долларын нүүрсний борлуулалтыг хийсэн байна. Бид 1,5 тэрбум ам долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа. Иргэдийн амьдрал, амьжиргаа доройтсоор байхад дарга нарын амьжиргаа нэмэгдсээр байна. Бид Засгийн газарт шаардлагуудыг хүргүүлэх болно" гэлээ.

Ардчилсан намын Дэд дарга Жудагийн Баярмаа "Монгол Улсад өнөөдөр шинэ сар гарлаа. Аливаа айл өрх, улс өмнөх жилдээ маяр амжилт бүтээлтэй бав гэдгээ дүгнэдэг. харамсалтай нь албан ёсоор дүгнэсэн дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдийгөө дүгнэхгүй байвч Цагаан сарын өмнөхөн дэлхий биднийг дүгнэж байна. Олон улсын Трансперенси интернешнл байгууллагаас 2023 онд Монгол Улс авлигатай хэр тэмцэж ямар дүнтэй онд оров гэхээр өмнөх оноосоо даруй 5 байраар ухарч 121-р байрт орсон байна.

Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарч байгаа 6 улсын нэгд орсон байна. Уг улсуудад тоталитар дэглэм бүхий улсууд багтаж байна. Ардчилсан намын засаглаж байх үед буюу сүүлийн 8 жилд Монгол Улс 2012 онд буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх тэр үед 94-р байрт орсон бол Ардчилсан нам засаглаж байх үед 2015 онд 72-р байр буюу урагш 20 байраар алхсан амжилттай байсан байна.

Харамсалтай нь 2016 оноос энэ дүн эрс үгүй болсон байна. Ухралт эрчимтэй явсаар байгаад 50-иад байраар ухарсан байна. Авлигын индекс тухайн улсын толинд харж байгаа тусгал гэж харах хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг үзэж байж авлигыг хэмждэг.

Сүүлийн үед хэн нэг дунд албан тушаалтны сейфээс, оймсноос тэрбум, тэрбум доллар, төгрөгөөр гарсаар байна. Үүн дээр бид гайхахаа больсон байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг бид дүгнэх хэрэгтэй. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай учир яамдын тоо, төрийн алба хаагчдыг нэмдэг, төрийн өмчит компаниудыг нэмсээр байдаг. Аргентин улс Монгол Улс даруй 13 дахин их хүн амтай атал 9 яамтай байна. Гэтэл манайд байгаа сайдын албан тушаал 22 яам бүхий сайд, дэд сайдууд гээд 40 гараад явчихлаа. Сонгуулиар сонгогчдыг худалдан авдаг, авлигачдын байдал газар авлаа. Ингэхийн тулд захиран зарцуулах мөнгө хөрөнгө хэрэг болдог. Тиймд Төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудаар дамжиж хэрэгждэг. Дараагийн сонгуульд мөнгийг нь бэлдэж өгдөг саалийн үнээ нь төрийн өмчит хувьцаат компаниуд болж байна. Тийм учраас төрийг хэзээ ч жижиг байлгахгүй хүсдэггүй.

2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авах боллоо. Тийм ч учраас төрийн өмчит компаниудаар дамжуулан сонгуулийн мөнгөө бэлэн байлгадаг байна. Ногоон автобусны авлигын хэрэг юу болсон, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдсээр байна. Энэ бүхэнтэй тэмцэж төрийн өмчийг задлахгүй бол авлига тасрахгүй. Төрийн байгууллага, компануудын үйл ажиллагаа, худалдан авалтаыг ил тод, шилэн болгох шаардлагатай байна.

МАН-ын засаг өмнөх хэргүүд хэрхэн шийдэгдсэн, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ 7 хоног тутам мэдээлэх шаардлагатай. Ил гаргахын эцэсгүй байгаа нь МАН-ын ажлын арга барил боллоо" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    чиний эцгийн гайгаар ,зураг,

  • З
    зочин

    Мэргэшсэн хулгайч Чимэдийн Хүрэлбаатар ОУВС даалгавараар татварын тухайн хуулийг төрлийг нь 9 болгоод нэмцэнэ байгаа иймэрхүү маягаар татварын бодлогоор мөнгө хүүлж ард иргэдээ дааж давшгүй татвараар бөмбөгдөж сүйрүүлэх ажиллагааг маш амжилттай гардан хийж байгаа тэнэг мулгуу ард иргэд нь ойлгож байгаа юм уу даа чааваас гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль чинь цаад утгаараа гадны нэг муу гуйлгачин монголд 10,000 доллартай орж ирээд мөнгө хийж яваад өгөхийг хэлээд байгаа юм аа тэр хуулиа ард иргэддэ ингэж тайлбарлавал нэг юм ойлгож мэднэ

  • З
    ЗОЧИН

    САЯХАН Ш ДЭЭ МОНГОЛД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН НЭРТЭЙ АМЕРИК МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛВЭРИЙН ТАНХИМ УРИЛГААР ДЭЛХИЙН НЭГ НОЙМЕРИЙН ХУВЬЦААНЫ ЛУЙВАРЧИН КОМПАНИ БЛЕК РОКИЙН ЭЗЭН БОСС МАНАЙД ИРЭЭД ЯВСАН ТЭД МАНАЙ УРВАГЧИДАД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧИХӨӨД ЯВСАН ТЭДНИЙ ЗОРИЛГО БОЛ МОНГОЛЫН БҮХ БАЯЛГЫГ ХУВЬЦАА ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЖ ХЭСЭГ ӨНДӨР БАЙЛГАЖ БАЙГААД ЭЦЭСТ НЬ НАВС УНГАЖ БАЙГААД БҮХ ХУВЬЦААН ӨӨРИЙН БОЛГОЖ АВАХ ЗОРИЛГОТОЙ ОРОНД НЬ МОНГОЛЧУУД ӨӨРИЙН НУТАГ ДЭЭРЭЭ ЮУ Ч ҮГҮЙ ХООСОРЧ ТЭДНИЙ БООЛ ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР БОЛОХ ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙГААГ ЭГЭЛ АРД ТҮМЭН ЮУ УХААРАХГҮЙ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ТЭНЭГ МУЛГУУ АРД ИРГЭДЭД НЬ ЧИХЭНД НЬ АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭЭ УС ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭЭ ГЭЖ ҮНЭН ЮМ ДАА

  • З
    ЗОЧИН

    САЯХАН МАНАЙ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЖИНЭ ОНЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭЭР БИД ДОЛЛАРТОЙ БОЛСОН ИНФЛЯЦ НЭГ ОРОНТОЙ ТООНД ОРЛОО ӨРГҮЙ БОЛЛОО ГЭЭД НӨГӨӨ ЦЭЭЖИНД БАЙГАА ХЭДЭН ДАНГИЙН ҮГЭЭ УРСГАХ НЬТЭР ХӨӨРИЙН МОНГОЛЧУУДЫГ ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА ОУВС ҮНДЭСТЭН ДАМНАСАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАР ЭЛГЭЭ ХӨШТЛӨӨ ИНЭЭД ДООГЛОЖ БАЙХ ДҮР ЗУРАГ УДАХГҮЙ ТЭНЭГ МУЛГУУ УЛС ТӨРЧДӨӨС БОЛЖ ХАМАГ БАЯЛГАА ДОЛЛАРЫН ЭЗЭДҮҮДЭД АЛДАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА ДАА

  • З
    ЗОЧИН

    ӨНӨӨДӨР МОНГОЛД ХУВИЙН ӨМЧ ГЭЖ БАЙГҮЙ БҮГД БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛИЙН ӨРИЙН БАРЬЦААНД БАЙГАА ОУВС БУЮУ АМЕРИКИЙН ДОЛЛАРЫН ЭЗЭДҮҮДИЙН ХАРААТ БОЛЧИХСОН УЛС ШҮҮ ДЭЭ МАНЬ У ХҮРЭЛСҮХ ЮУНЫ ЧИНЬ ТУСГААР ТОГТНОСОН АРДЧИЛСАН УЛС ГЭЭД АМЕРИК МАЯГИЙН ЗАЛИЛАНГИЙН ҮГЭЭР ҮГ ХИЙЖ БАЙХ

  • З
    зочин

    өнөөдөр ардчилсан гэх эрх чөлөөт монгол улсад нэг ч хувийн өмчтөн байхгүй гэдгийг баттай хэлэх байна Учир нь өнөөдөр манай төрийн толгойд байгаа ирлийз хурлийзууд гуравдагч хөрш гэж цөс нь хөөрч тэднийг гуйж гувшиж хамаг байдаг алт мөнгө баялгаа хадаг яндар болж хөөрцөглөж Монголын эрх баригчидад эх нутгаа зөвхөн хэдэн халтар ам долларын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй ард иргэддээ биш доллартой бочихвол улс эх орон маань баян чинээлэг болно гэж тархи угааж Арилжааны ТВ өдөр шөнөгүй рекламдаж байна Монгол улс Дэлхийд байхгүй тогтолцоотой өдөр шөнөгүй ТВ зээл санал болгож ард иргэдээ зээлээс зээлийн хооронд элгээр нь мөлхүүлж амаар нь шороо үмхүүлж бахь таваа ханаж байдаг улс Монголын төр хэзээ ч цэвэршээгүй цагт монгол хөгжихгүй ээ Монголын хамгийн том хоёр дайсан бол АМЕРИК ХЯТАД УЛС ХОЁР МӨНӨӨС МӨН

  • З
    ЗОЧИН

    Монголын төр засаг эгэл ард түмэний амьдрал сонин биш тэд зөвхөн Гадаадын хөрөнгө оруулалт гэх гоё нэртэй үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч АМерикийн долларын эзэдийн тэдний зааварчилга тэдний даалгаварыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй ОУВС гэх мөнгө хүүлэгч эдийн засгийн алуучидтай үгсэн хуйвалдаж төрлөх эх орон нутаг нэгтнээ өрийн дарамт татвараар мөлжиж хөлждөг болоод 30 жилийг ардаа орхилоо юу ч өөрчдөгдсөнгүй харин бүр дордуулж байгаа зүр зураг ард иргэддээ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж Америкийн либериал онолоор тархидаж байгаа юм

  • З
    Зочин

    melhii min tanai aav metiin hulgaich naraas l bolj mongol ingej guilagchin bolson shde