Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто зам цасан шуурганы улмаас хаагджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/250039422_484439259365046_6576021321614845511_n (1).jpg

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Улмаар А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна. Иймд Аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд тээвэрчид, жолооч та тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.