УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/9876.jpg

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн "D-Parliament" цахим системд санаачилсан "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах" өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно" хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр эл заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар ЗГ-т хүргүүлсэн байна.

legacy:Zandanshatar/423472352_1133853004726653_8913190587184558959_n.jpg