ЗАСГИЙН ГАЗАР: 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг орон нутаг, малчин өрхүүдэд үзүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/10/засгийн газар-1 (1).jpg

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

-Аймаг орон нутгуудад зам харгуй гаргах, эрүүл мэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахтай холбоотой бензин шатахууны зардлыг шийдвэрлэв

-Орон нутаг, сум багууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхтэй холбоотой ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан гаргалаа

-Малын сэг зэмийн халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийх, зардлыг шийдвэрлэх

-Хөдөө орон нутагт отроор яваа иргэдэд хүнсний бараа бүтээгдэхүүн, эмийн багц хүргэхтэй холбоотой зардал

-Нийслэлийн хэмжээнд үүсч болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хариу арга хэмжээний зардлыг ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанд танилцуулах

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зориулалтын машиныг нийлүүлэх зэрэгтэй холбоотой 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг малчин өрхүүдэд зориулахаар шийдвэрлэлээ.