Л.Туруунаа паралимпын эрхийн оноо олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/shine/ыёы.jpg

ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа хүрэл медаль хүртлээ.

Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байв.