Ирэх тавдугаар сарын 15-ны дотор газар олголтын сонсголыг зохион байгуулах чиглэл өглөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Zandanshatar/9876.jpg

“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болсон" гэдгийг онцоллоо.

Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. Улсын Их Хурал тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ДООР БИЧСЭН САНАЛ ДЭЭР НЭМЖ ХЭЛЭХЭД ГУРАВДАХЬ СОНГОЛТ БАЙГАА. ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР БАРИЛГА БАРЬСАН НӨХДИЙГ ДАРХАЛЖ ДАРХАН ЭРХИЙГ НЬ ҮЕ ДАМЖУУЛАХ ЭДЛҮҮЛЭХ. НЭГДҮГЭЭР САНАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАГҮЙ. СҮҮЛИЙН АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛВЭЛ ҮНДСЭН ХУУЛИА ОРВОНГООР НЬ ӨӨРЧИЛЖ ОДОО МОНГОЛД ноёрхлооТОГТООСОН ГУЧИН АЙЛЫН ЭРХИЙГ ДАРХЛАХМӨН ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НИЙГМИЙН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ . ХААНТ ТӨР АРАЙ БИШ УЧИР ӨӨР НЭР ТОМЬЕО ОЛОХ

  • И
    ИРГЭН

    ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР ГЭСЭН ОЙЛГОЛТООС ТАТГАЛЗАХ ЭСВЭЛ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР БАРЬСАН БАЙРНУУДЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХОЁР Л ЗАМ ҮЛДЭЖ.

  • И
    Иргэн

    Өмчлөлийн газар бол иргэний гүйлгээнд орсон хувийн хөрөнгө хуульд заасан шаардлагад нийцүүлсэн чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй. Тиймээс өмчлөлийн хэдэн газрын худалдаж авах бол Үндсэн хуулийн олгогдсон "өмчлөх" эрхийг хүрээний асуудал билээ